ОУОХ Токио хотноо хуралдаж Австралийн Брисбен хотыг 2032 оны олимпийн болон пара-олимпийн наадмыг зохион байгуулах орноор нэрлэлээ.

Өмнө нь тус улс 1956 онд Мелбоурнд, 2000 онд Сидней хотод олимпийн наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. 

2032 оны олимпийн наадмыг Индонез, Хятад, Дакар, Унгар, Герман улс зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Эдгээр улсаас Астрали улс сонгогдсонд туйлын баяртай буйгаа тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон илэрхийлжээ. 

Мөн Брисбен хотын дарга Адриан Шриннер "Зөвхөн дэлхийн хэмжээний том хотууд л олимпийн наадмыг эмх цэгцтэй, аюулгүй зохион байгуулж чадна. Тиймдээ ч Брисбен хот ямар ч эргэлзээгүйгээр сонгогдлоо" хэмээн хэлжээ.  

Сонирхуулахад ОУОХ улс орнуудыг олимпийн наадам зохиох өртөг төсвөө багасгах, хэт нүсэр болгохгүй байх үүднээс 2019 оноос сонгох шалгуур үзүүлэлтээ багасгасан билээ.