АНУ-д нэгэн эр IPhone утас хэрэглэдэг 300 гаруй хүнийг хакердаж, утсан дээр байсан хувийн мэдээлэл, зураг бичлэгийг цуглуулж байсан ажээ. Үүнийг Холбооны Мөрдөх Товчоо илрүүлсэн байна. 

Гэмт хэрэгтэн хохирогчод руу Apple-н Хэрэглэгчтэй харилцах төвөөс и-мэйл бичиж байгаа мэт дүр эсгэн хуурамч холбоосууд илгээсэн аж. Холбоосоор дамжин өөрийнхөө нэвтрэх нэр, нууц үгийг хийсэн хэрэглэгчид ийнхүү хувийн мэдээлээ алдсан байна. 

Хэрэгтэн хэдийнээ 300 гаруй хүний 620 мянган зураг, 9000 бичлэгийг цуглуулаад амжсаныг ХМТ-с мэдээлсэн юм. 

Энэ мэт Apple-н нэрийг барьж "Таны бүртгэл рүү нэврэх оролдлого хийлээ. Та хаягаа шалгана уу" гэх мэтчилэн хуурамч дуудлага ихэссэн гэж Apple компани мэдээлжээ. Тиймээс хэрэглэгчдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Эх сурвалж: The Independent