Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд зодоглож буй Б.Болортуяа эхний барилдаандаа Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акиног цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрестэй 11:40 цагаас барилдана.