Шинэ зүйлд суралцаж, амьдралаа дахин эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй. Дөчин наснаасаа хойш амьдралаа өөрчилсөн гайхалтай түүхүүдийг хуваалъя.

✔ Чарльз Дарвин 1859 онд 50 насандаа шинжлэх ухааны салбарыг үүрд мөнх өөрчилсөн “Зүйлийн эх үүсвэр” номоо гаргажээ.
✔ Жюлиа Чайлд 1961 онд 50 насандаа өөрийн анхны хоолны номыг гаргажээ.
✔ Кристиан Диор 41 насандаа Парист өөрийн “House of Dior”-ийг байгуулжээ.
✔ Доналд Фишер 1969 онд 40 насандаа анхны “GAP” дэлгүүрийг Сан Франциско хотод байгуулжээ.
✔ Йан Флеминг 44 насандаа “Жеймс Бонд” зохиолоо гаргажээ.
✔ Хенри Форд шинэчлэлийг авчирсан “Модел Т” машинаа 1908 онд 45 насандаа бүтээжээ.
✔ Лео Гуудвин 50 насандаа өөрийн даатгалын бизнес “GEICO”-оо байгуулжээ.
✔ Берние Маркус, Артур Блэк нар 50 насандаа “Home Depot” сүлжээ дэлгүүрээ байгуулжээ.
✔ Жонн Пембертон 55 нас хүртлээ эмийн санч байсан бөгөөд 1886 онд “Кока Кола”-гийн жорыг гаргажээ.
✔ Рафльф Робертс 42 насандаа Миссипид “Comcast” нэртэй кабелийн үйлчилгээний бизнес худалдаж авсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хамгийн том ТВ-ийн кабелийн сүлжээ болсон.
✔ Ж.Р.Р.Толкиен 45 насандаа анхны зохиол болох “The Hobbit”-оо хэвлүүлжээ. Тэрээр 56 насандаа “Бөгжний эзэн” цувралаа дуусгасан юм.
✔ Сэм Валтон 1962 онд 44 насандаа “Walmart” сүлжээ дэлгүүрийнхээ анхны салбарыг Арканзасийн Рожерст байгуулжээ.
✔ Жонн Варнок нь 42 насандаа “Adobe”-ийг үүсгэн байгуулсан. Тэрээр 50 насандаа PDF буюу Portable Document Format бүтээгдэхүүнээ бүтээжээ.