Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотод барилга байгууламж барих ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаж буйгаа хэллээ. 

Тэрбээр "Хууль бус, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан зэрэг зөрчилтэй холбогдуулан тухайн компанийн үйл ажиллагааг нь цуцлах, зогсоох захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргадаг. Гэтэл эргээд эрхийг нь шүүх сэргээчихдэг. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. 

Тэр хүртэл түр хугацаагаар Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг зогсоох захирамжийг өнөөдөр шинээр гаргаж байна. Цаашид нэг стандартаар явна" гэв. 

Мөн тэрбээр барилга, байгууламж, замын норм, стандартыг сүүлийн 15 жил шинэчлээгүй нь автозамын түгжрэлд нөлөөлж байгааг онцлов.