Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох  Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүллээ.

Иргэд энэ газрын зөвшөөрлийг цуцлах, эсвэл зориулалтын дагуу ашиглахыг шаардаж буй юм. 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн талбай 350 мянган метр квадрат газар байснаас 2015 онд 314 мянга болж багассан. Энэ нь улс төрийн нөлөө бүхий хүмүүс болон дарга нараар дамжин олгогдсон. Бид өнөөдөр Шонхор тауэрийг зөвшөөрөл авсан зориулалтын дагуу ашиглахгүй байгаа талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ үүнийг эзэмшдэг ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв барина хэмээн анх газрыг нь авсан юм. 

Тухайн үед М.Энхболд болон Ц.Сандуй нар зөвшөөрлийг олгосон. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат хийх хэрэгтэй байна хэмээн 601 метр квадрат нэмж авсан. 

Энэ байшинд ямар ч ХБИ-нд зориулсан байгууллага байхгүй. Бидний тайван жагсаалын зорилго бол уг объектыг зориулалтын дагуу ашиглаач гэсэн шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Мөн АТГ-д хүсэлтээ өгнө" гэлээ.

Мөн тэд баримтыг хожуу олсон учир одоо энэ талаар мэдээлж байгаагаа уламжиллаа. Энэхүү барилгаас тодорхой метр квадратыг зөвшөөрөл хүссэн зориулалтын дагуу ашиглахыг хүсэж байгаа юм.