Баярмаагийн Баярчимэг
06 сарын 29, 2021
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдааны онцлох шийдвэрээр эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохыг төсвийн тодотголд тусгасан байна.
Энэ талаарх ерөнхий мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Төсвийн тодотголд:
Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох,
Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг олгох,
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх,
2,000 ор дэлгэж бэлдэхэд 110 тэрбум төгрөг нэмж төсөвлөх,
Эмийн нөөцийг бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр боллоо.
Мөн айл хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх, айл өрх, аж ахуй нэгжийн ашиглалтын зардлыг энэ оныг дуустал олгохыг төсөвт тусгажээ.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.