Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчийн цалинг нэмэх 160 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан

Б.Баясгалан
09 сарын 26, 2019

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2020 оны төсвийг боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын 2020 оны төсвийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ үеэрээ "Төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн. Улс орны өмнө тулгамдаад буй асуудлууд, эрсдлүүдийг шийдвэрлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд холбоотой саналуудыг шийдсэн. 

2020 оны эдийн засгийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Инфляцийн түвшин 8 хувиараа цаашид үргэлжилнэ гэж үзэж байна.

2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцитай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 159.8 тэрбумын төгрөгийн зардал тусгасан.

Жишээлбэл,  Багшийн цалин дараах байдлаар нэмэгдэнэ. 21 жил ажилласан багш энэ онд нийт 1 сая 263 мянган төгрөгийн цалинг авдаг бол ирэх онд 1 сая 531 мянган төгрөг болно гэсэн үг" хэмээлээ.


Цалингийн нэмэгдлийн жишээг хүргэж байна.


Холбоотой сэдвүүд

төсөв улсын төсөв цалин нэмэх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.