Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:

"Токио - 2020 олимпийн наадмын боксын тэмцээний 57 кг - ийн жинд Монголын тамирчин Э.Цэнд - тарын ОХУ - ын А.Батыргазиевтай хийсэн тоглолтын хувь заяа нь илт булхайтай шүүлтийн буруугаар 2:3 хожигдол хүлээн , давамгай тоглолт үзүүлсэн манай боксчин олимпийн медалийн болзол хангах алтан боломжоо алдлаа.

Үүнийг Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир спортын улсын хороо эсэргүүцэн, газар дээр нь албан протест өргөн барьж, Токиод албан үүргээ гүйцэтгэж буй МҮОХ, БТСУХ - ны удирдлагууд зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтнуудтай уулзаж , үнэн зовоор асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа хүссэн боловч татгалзсан хариу хүлээн авсанд туйлын харамсаж байна. 

ЗБХ - ны бокс хариуцсан экспорт , удирдлагууд буруутай нь тогтоогдсон шүүгчид шийтгэл оногдуулахаа мэдэгдсэн боловч тоглолтын эцсийн дүнг өөрчлахгүй гэсэн нь туйлын бүрхэг асуудал боллоо. Энэ тэмцээний үеэр иймэрхүү гомдол протест нэг бус удаа гарч , бүк тохиолдолд татгалзсан хариу авч байна.

ОУОХ нь спортын дүрэм журам, цэвэр шударга зарчим, үнэнч шударга шүүлтийн ноцтой зорчип удаа дараа гаргасан олон улсын боксын холбоо ( AIBA ) -г гишүүн холбооноосоо хасч, ОУОХ - ны тусгай комисс нь Токио - 2020 олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулах онцгой эрхийг эдэлсэн юм. 

Боксын зарим шүүгчийн увиагүй үйл ажиллагаа арилаагүй  түүний харгайгаар олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзэхээр ирсэн тамирчид био сэтгэлээрээ хохирч буй нь харамсалтай." гэжээ. 

Мөн цаашид  ийм шударга бус зүйлтэй тэмцсээр байх болно гэдгээ илэрхийлжээ.