Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд амжилт гаргасан тамирчдын хөдөлмөрийг үнэлэн сар бүр мөнгөн урамшуулал олгодог билээ. 

Уг журмын дагуу олимп, дэлхийн хос медальтан Сайед Моллайдад сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгоно.

Харин  хувь хүн, байгууллагын  зүгээс "Токио 2020" олимпын наадмаас жудо бөхийн төрлөөр 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Сайд Моллайдад талархал илэрхийлж, олимпын медалийг нь ийнхүү мялааж байна.

Тухайлбал, "Эко кар" авто худалдааны төвийн зүгээс "Бөхийн удамтай Монгол орон бөмбөрцгийн дэвжээг доргиолоо шүү. Манай хамт олны зүгээс мөнгөн медалийн болзол хангасанд нь баяр хүргэж хүссэн машинаа сонгож авах эрхээр шагнаж байна" гэв.

Мөн Жүжигчин Л.Сөрөлтийн ах түүний гавьяаг хүндэлж, сэтгэлийн талархал болгон таван сая төгрөг бэлэглэж буйгаа илэрхийлсэн. 

Харин хөрөнгийн зах зээлийн тоглогч, долларын саятан О.Мөнхжин 100 сая койн бэлэглэж, медалийг нь мялаасан юм.