"Токио 2020" олимпын наадмаас жудо бөхийн төрлөөр 81 кг-ийн жинд Монгол улсын тамирчин Сайед Моллай барилдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Уг баярт явдлыг тохиолдуулан жүжигчин Л.Сөрөлтийн ах талархал илэрхийлж, таван сая төгрөг бэлэглэхээр болжээ. 

Тэрбээр цахим хуудсандаа ийнхүү бичжээ:

Сайед Моллай танд баярлалаа.

Өчигдөр энэ залуугийн талаар мэдээлэл уншаад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрсөн. Ганц бөх ч биш бүх салбарын ажилд амжилт гаргах нь  асар их хөдөлмөр, тэвчээр, золиос байдаг түүнийг энэ хүн биеээрээ туулж,  сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй үнэн байх. Би баян хүн бишээ битгий буруугаар ойлгоорой байгаль орчныг хамгаалах ажил хийдэг ХАТАНДАЛАЙ гэдэг жижиг компанитай түүнийхээ орлогоос энэ гайхамшигтай сайхан залууд 5.000.000 сая төгрөгийн сэтгэлийн шагналыг өгөхгүй бол дараа харамсах юм шиг мэдрэмж төрөөд байна. ЭД БАЯЛАГ МӨНХ БИШ, ХҮНИЙ СЭТГЭЛ МӨНХ ЮМ БАЙНА. Би ч гэсэн нээх гоё зүйл ойлгосон юм шиг сэтгэл дүүрэн байна.  БАЯРЛЛАА МОЛОООО МИНЭЭ.

Харин жүжигчин Л.Сөрөлт ахынхаа талаарх сэтгэгдлээ бичихдээ,

Энэ хүн бол зулай гишгэж төрсөн ганц ах минь. Шударга, зарчим 2-ыг эрхэмлэгч. Хөдөлмөр, мөнгө 2-ын үнэ цэнийг сайн мэддэг учир мөнгөн медальт залууд ийн хандаж. Зарим хүнд бага мөнгө санагдаж байж болох ч түүний хувьд хэмнэж, өөрөөсөө харамлаж цуглуулсан их мөнгө. Миний мэдэх хамгийн сайн хүү, ах, татвар төлөгч. АХААРАА ГАНЦ ....аа