Эрэгтэй 73 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар  хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр  хагас шигшээд шалгарч олимп, дэлхийн аварга Японы Шохо Онотой оноолт таарсан билээ. Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа таарсан нь энэ. Барилдааны үндсэн цагт Ц.Цогтбаатар нэг торгуулсан хэдий ч нэмэлт цаг сунгаж барилдсан юм. 

Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр яллаа. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан. Тэрбээр Гжаоватай өмнө нь 3 таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, ялж байв.