Монголын боксчин Э.Цэндбаатар Олимпийн наадмын медалийн төлөөх тоглолтод Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдсан гэж үзэх хүн олон байна.

Э.Цэндбаатарын хувьд хоёр үеийн тоглолтод хавь илүү байсан ч Кубын шүүгч гуравдугаар үед Э.Цэндбаатарт найм, ОХУ-ын тамирчин Батыргазиевт 10 оноо өгсөн нь эцсийн үр дүнг эргүүлж орхив. Хэрвээ манай улсын тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай хүч үзэх байсан юм.

Тэгвэл Монголын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор гомдол гаргах үйл ажиллагаа өрнөж байна.

Шүүгчдийн үнэлгээний хүснэгт: 

Red-Монгол

Blue- ОХУ