Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тус бүрийг 500 ам.доллар буюу 1.4 сая төгрөгөөр урамшууллаа.

Монголын жудочид түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Саиед Моллай мөнгөн медалийг авсан.

Мөн жудочид багийн дүнгээр 128 улсаас 6-р байрт шалгарсан юм.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо