Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул  нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, Их нууруудын хотгороор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.