Бороо орохгүй, өдөртөө 26-28 градус дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд:

Зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Оройн  20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                     

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун,  говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 градус дулаан байна.


Холбоотой сэдвүүд

цаг агаар цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.