Баярмаагийн Баярчимэг
07 сарын 06, 2021
Намуухан орчинд, таатай хөгжмийн аянд, зүсэм бялуу амтархаж, аяга кофены үнэрээр сэтгэлээ сэргээж, таашаан уухыг эрхэмлэдэг хүмүүс их болжээ.
Кофе гэгч гайхалтай ундааны соёл, хэрэглээний талаар “The Culture Coffee Company" гүйцэтгэх захирал, кофены хорхойтон Б.Пүрэв-Очиртой ярилцлаа.
Кофены амт, үнэр нь хүртэл анагаах шидтэй
Дээд зэргийн үрийг хуурах явцад ялгарах өнгө, үнэр, хуурсны дараах амтыг хамгийн сайнаар ялгаж, амталж гэмээн төгс кофе бий болдог гэдгийг кофенд дурлагчид андахгүй.
Шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бизнесийн салбарт кофе хамгийн их эрэлттэй байдаг. Олон мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн энэ ундааг хүмүүс хэрэглээнээсээ хасах бус харин ч үр шимийг нь танин мэдэж, соёл болгон дадуулжээ.
Хэн нэгний хувьд уугаад өнгөрдөг хэрэглээ бол заримынх нь хувьд эрүүл мэнд талаасаа хэрэгцээ нь болчихсон бүтээгдэхүүн юм. Кофе үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, элэг, цөс цэвэрлэдэг гэдгийг нь хүмүүс тэр мэддэггүй.
Жишээ нь кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарсан байна. Эмч мэргэжилтнүүд ч олон удаагийн судалгаа шинжилгээгээр хавдрын эсийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир уухыг зөвлөж ирсэн нь ийм учиртай аж.
Кофены үнэр, амт нь хүртэл шидтэй. Учир нь тархины төв мэдрэлийн системд цочрол өгдөг учир Паркинсоны өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Мөн зүрх судасны өвчин
зэргээс хамгаалдаг нь анагаах ухаанд батлагдсан гэж зочин маань дурдлаа.
Кофе уудаг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйл
Хүмүүсийн кофены хэрэглээ янз бүр байдаг. Ямар ч хэмжээгээр уудаг ч бай уухад тохиромжтой цаг гэж бий. Кофе нь хүний биеэс 6-12 цагийн дараа гадагшилдаг. Тиймээс энэхүү цагийг тооцоолж кофе уудаг бичигдээгүй хууль бий. Өдөртөө 9-16 цагийн хооронд уух нь хамгийн тохиромжтой. цаг. Харин кафейнд хэт мэдрэг хүн 16 цагаас хойш уувал зүрх дэлсэх, нойр хулжих зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг гэдгийг бүү мартаарай.
“Аргагүй шүү дээ, найрлагынх нь 50-иас илүү хувийг эзэлдэг сэргээгч кафейнийг оройн цагаар хэрэглээд байгаа учир нойр сэргээдэг юм".
Уухаасаа өмнө болон, уусны дараа анхаарах хэд хэдэн зүйл байдгийг кофены хорхойтнуудад зөвлөж байна.
1. Өглөө хэдэн цагт кофе уух ёстой вэ?
Яагаад өглөөний 9 цагаас өмнө кофе ууж болохгүй вэ гэж үү. Өглөө сэрэхэд хүний бие организм хангалттай амарчихсан учраас өөрийгөө сэрээдэг гормон ялгаруулдаг. Энэ нь хүний бие эрхтэн өөр өөрийгөө сэргээж байгаа хугацаа юм. Иймээс бие махбодио цочроож, кофе уувал гормоноо дарангуйлчихдаг.
2. Нойрмог байдлаа кофегоор сэргээх нь зөв үү?
Нойр дутуу хэдий ч хүчээр сэргээж кофе уух гэсний хэрэггүй гэдгийг зөвлөж байна.
Өмнө хэлсэнчлэн сэргэж амжаагүй бие махбодио байнга кофе ууж өдөөх нь механикаар өөрийнхөө биеийг кофенд дасгачихдаг гэсэн үг. Мөн өлөн элгэн дээрээ уух нь тийм ч зөв арга биш. Өглөө сэрэнгүүт кофе ууснаар ходоодны ханыг цочроодог гэмтэй.
3. Кофе уусны дараа заавал ус уух ёстой юу?
Кофе ууснаар бөөрөнд ачаалал өгч, давсны хүчлийг шээс хөөх эмийн эсрэг гормон ялгаруулахгүйгээр өөрөөр нь гадагшуулдаг ашиг тустай. Ингэж цэвэрлэгдэхдээ хүний бие дэх шингэнийг ихээр татдаг. Тиймээс нэг аяга кофены араас заавал 4 аяга усыг бага багаар ууж шингэнээ нөхөх ёстой.
4. Кофе уух зохистой хэмжээ гэж бий юу?
Кофе шингэн зүйлийн төрөл ч гэлээ устай яаж харьцуулах билээ дээ. Хүн биеийнхээ онцлогт тааруулаад өдөрт ер нь 2-4 аягыг уухад хангалттай шүү. Кофег үр дүнтэй, зөв хэрэглэхийн эх үндэс нь тохиромжтой цагт л уух гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
5.Кофе шар тос хоёр зохицох уу?
Сүүлийн үед шар тостой кофе уух тренд гарчихлаа. Энэ талаар тэрбээр “Би анагаахын салбарын хүн биш. Амтлагаа талаас нь өөрийн бодлоо хуваалцъя.
Миний бодлоор шар тос, кофе хоёр хоорондоо зохицохгүй бүтээгдэхүүн гэж боддог. Уг нь гадны улс орнуудад аль нэгэн шинэ бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэхдээ маш сайн судалдаг. Ард нь эрдэмтэн судлаачдын баг ажилладаг. Манай улсын хувьд сайн гэж яригдангуут л хуйларч хэрэглэдэг тал бий".
Сайн үрийн кофе худалдаж авахдаа бид юунд анхаарах вэ?
1.Сүү, талх авдаг шиг няхуур ханд
Бид талх, сүү авахдаа он, сар, өдрийг нь харж, шинэхэн эсэхийг нь нягталдаг шүү дээ. Кофе авахдаа ч гэсэн хэзээний үрийн ургац вэ, хэдийгээр савлагдсан эсэхийг нь шошгийг уншиж, худалдагчаас асууж лавлаарай.
Хуурч, хэрэглэхэд бэлэн болсон кофе 21 хоногоос хойш үнэр, амт, чанараа бага багаар алдаж эхэлдэг. Хэдий хурдан мууддаг төрлийн бүтээгдэхүүн биш ч гэлээ үүнийг анхаарч үзэх ёстой.
2.Хамгийн сайхан амт нь хуурснаас хойш ердөө 21-хэн хоног л хадгалагддаг
Импортын кофе маш урт шат дамжлага туулж, нэлээд олон сарын дараа бидний гар дээр ирдэг. Кофены үрийг нь хурааж, хуурч болгож, тээвэрлэж дэлгүүрийн лангуунд иртлээ урт хугацааг туулдаг юм. Иймээс шинээрээ байгаа чанартай кофе уухыг эрхэмлэдэг бол дотооддоо шинэ ургацын үрийг нь хуурсан бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.
3. Хаанахын кофе хамгийн амттай вэ?
Кофены савлагаан дээрх тайлбар хэсэгтэй танилцаж байгаад худалдан авалтаа хийхдээ л энэхүү мэдээллийг авчихаж болдог.
Сайн чанарын кофе ууя гэвэл үр ургасан өндөрлөгийг нь харах хэрэгтэй. 800 метрээс доош ургавал робуста буюу муу чанарын үр гэгддэг. Харин мянга болон түүнээс дээш өндөрт ургасан үрийг сайн чанарын үр буюу арабика гэдэг. Хоёр мянган метрээс дээш болоод ирэхээр дээд зэрэглэлийн онцгой сортын үр болдог. Яагаад өндөрлөгт ургасан нь өндөр үнэтэй байдаг вэ гэвэл хүний хөдөлмөр шингэснээс гадна ийм газраас бага бөгөөд амт чанартай ургац гардаг юм.
Жишээлбэл Андын нурууны галт уулын хөрсөнд ургасан кофе илүү амттай, сайн чанартай. Өндөрлөг газар олноор нь тариалах боломжгүй учраас цөөнөөр тариалдаг онцлогтой. Тэгэхээр олон дахин ашиглаагүй, өөрөө өөрийгөө сэргээх боломжоор нь хангаж байгаа учраас хөрс нь тариалалт болгондоо шинэ байдаг гэсэн үг.
4. Найруулдаг кофег юугаар хийдэг вэ?
Найруулдаг кофег нам дор ургасан робуста үрээр хийдэг. Уг кофены найрлага дахь кафейний хэмжээ хоёр дахин их байдаг нь тийм ч таатай биш. Харин сүүлийн үед үйлдвэрлэгчид найрлагандаа арабика үр ашигладаг болсон нь сайн хэрэг.
5. Cup note-ийг мэдэх үү?
Энэ бол тухайн кофеноос амтагдах амтыг нэг бүрчлэн бичсэн нэг ёсны танилцуулга юм. Амтагдах амтаа хараад сонгож болно гэсэн үг. Нимбэг, шоколад, зөгийн балны амтыг нэг дор амталмаар байвал энэ тэмдэглэгээ танд тусална.
Эх дэлхийдээ ээлтэй сонголт буюу кофены цаасан савлагаа
Одоогоор Монголд кофе хуурч, савладаг 6-7 газар бий. Тэднээс ганцхан газар зориулалтын цаасан уут хэрэглэдэг нь “The culture coffee company” -ийнхан аж.
Энэ талаараа тус компанийн захирал Б.Пүрэв-Очир ийнхүү ярилаа.
Кофены шошгон дээр QR тэмдэглэгээтэй. Гар утсаараа уншуулж бидний бэлтгэсэн хөгжийг цахимаар сонсохыг санал болгож байгаа. Хамгийн чухал нь бидний зүгээс савласан кофендоо зориулалтын цаасан уут хэрэглэж байна. Шатаахад хорт утаа ялгаруулахгүй, газрын хөрсөнд бохирдол үүсгэлгүйгээр шингэнэ. Харин давхар баглаа буюу доторх савлагаа нь мөн адил байгальд сөрөг нөлөөгүй, хоргүй задардаг эко паластик уут ашигладаг гээд эерэг талтай. Үйлдвэрлэгчид бид сав баглаандаа анхаарах болсон. Энэ нь эргээд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа нэг арга хэлбэр юм даа” гэв.
Та ч бас хэрэглэж байгаа кофегоороо дамжуулан эх дэлхийдээ ээлтэй сонголт хийгээрэй.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [223.104.39.104] ・ 2021.07.07 Хариулах
bi coffeend nugasgui durtai.tarhi sergeg boldog.coffee hereglegchid dund alzheimer,parkinson,paranoia ovchlol baihgui.medreliin esiig sergwej,bh estoi tuvshind baridag.ghdee hetruulvel hodoodond muu.buduun gedesnii havdaraas,tsos chuluujihaas gd olon ovchinoos sergiildeg.sorry,gadaadad 80.90 garsan ih surguuliin professoruud ih bdag.gaihah uzegdel bish.manaid ene nasan deer zonoglochihdog.coffeeg zuv zohistoi hereglecel zonohgui.unshsand bayarlalaa
Зочин [192.82.67.73] ・ 2021.07.06 Хариулах
Wow zundoo ym medej awlaa
Санал болгох
1 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
2 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
3 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
4 Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн
5 Эрчүүдийн 70 орчим хувь нь найз нөхдийн нөлөөллөөс болж архинд донтдог