Хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрөөр тэтгэвэрт гарсан багш нартай хамтарч ажиллана

Л.Дэлгэрмаа
09 сарын 03, 2021

Боловсролын байгууллагууд хоёр жил орчим хугацаанд цахимаар хичээллэсэн сурагчдын хоцрогдлыг арилгахад юун түрүүнд анхаарч эхэллээ. 

Хичээлийн хоцрогдол арилгах талаар ямар арга, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

"Хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөр эхэлж байгаа. Нэгдүгээрт, хоцрогдлыг танхимаар нөхөхөөр зорьж байна. Улсын хэмжээнд 180 гаруй мянган хүүхэд цахилгаан, интернет, гар утасгүй байна гэх судалгаа гарсан. Энэ хүүхдүүдэд зөвхөн компьютер, гар утас өгөөд хоцрогдлыг нөхөх боломжгүй. 

Тэгэхээр танхимын хичээлээр нөхөх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт тэтгэвэрт гарсан багш нартай хамтарч ажиллахаар хөтөлбөрт багтаасан. Ганц намрын асуудал биш учраас гурван жилийн хугацаанд хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж ярилаа. Мөн цаашид бүх сургууль, цэцэрлэгийн интернетийн хурд, шилэн кабелын холбогдолтыг одоо байгаагаас гурав дахин өндөр хэмжээнд хүргэх ажлууд хийгдэж байгааг хэлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.