Хонь

Сэтгэлийг тань зовоож буй бүхнийг тавьж явуулаарай. Эс бөгөөс хий дэмий сэтгэл зовнилд дарагдаж, сөрөг энерги хүрээлэх болно. Таны дотоод хүч зөв шийдвэр, сонголт хийхэд туслах учиртай тул зөв совингоо дагаарай. 

Энэ долоо хоногт таны ажил тун амжилттай урагшлах байж олон шинэ боломжууд нээгдэнэ. 

Түр хугацаанд хойшлоод байсан төсөл хөтөлбөрүүд эхлэх нь. Санхүүгийн мөнгөний асуудал тогтвортой байхыг од эрхэс шивнэж байна. 


Үхэр

Найз нөхдийн харилцаагаа эрхэмлэхийг гараг эрхсийн зурлага зөвлөж байна. Долоо хоногийн эхээр сөрөг бодол мэдрэмжүүдэд дарагдаж, эрүүл мэндийн асуудалтай тулгарах нь ээ. Хэрүүл маргаанд оролцохоос зайлсхий. 

Бусдын сөрөг энергийг өөртөө бүү тусгаж ав. Долоо хоногийн дундуур шашны газраар зочилж, зан үйлд оролцоно. Шинээр түнштэй болох, гэрээ хийх, бизнесээ өргөжүүлэхэд таагүй өдрүүд үргэлжилнэ. Оюутан, сурагчид хүссэн үр дүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. 


Ихэр

Өөрийгөө хөгжүүлэх, карьерээ дээшлүүлэх, зөв дадал зуршил суулгах гээд олон эерэг өөрчлөлт дунд энэ долоо хоног өнгөрөх нь ээ. Юу хүсэж, ямар зорилгод тэмүүлж буйгаа тодорхой болгож, нарийвчлах хэрэгтэй. 

Долоо хоногийн дундуур бизнес болоод, карьерыг тань тэлж чадах нөлөө бүхий хүнтэй уулзалдана. Ажлын орчин, өрөөгөө шинэчлэж, засвар хийхийг од эрхэс зөвлөж байна. Урлаг, уран сайхны тоглолт үзэж, урлагийн бүтээл авахдаа мөнгө харамлах хэрэггүй. 


Мэлхий

Том мөрөөд, том сэтгэ. Өөрийнхөө ирээдүйг одоо байгаа орчин нөхцөл, санхүүгийн боломжоор хязгаарлах хэрэггүй. Сайхан ирээдүйг төсөөлж, аялж, өөрийгөө хөгжүүлэх нь таныг ирээдүйд цоо шинэ хүн болоход тусална гэдгийг од эрхэс сануулж байна. 

Мөн энэ долоо хоногт хайр дурлалын харилцаандаа бүтээлчээр хандаж, сэтгэлээ зориул. Долоо хоногийн санхүүгийн байдал тун амжилттай харагдаж байна. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэх эсвэл бусдаас өрөө авна. 


Арслан

Бүтэмжгүй харилцааг орхиж, ирээдүйтэй харилцаагаа шинэ түвшинд гаргах цаг иржээ. Хэнээс ч санаа зоволгүй өөрийгөө бусдад илэрхийлж сураарай. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг, зөөлөн харьц. Эргээд таны нийгмийн нэр хүнд өсөх, олны хүндлэлийг хүлээхэд тустай. 

Өвчин хууч, сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудал шийдэгдэх учиртай. Ялангуяа хүүхдүүдийн биеийн байдал дээрдэнэ. Хичээн ажилласны үр дүнд цалингийн урамшуулал, магтаалын үгс харамгүй хүртэнэ. 


Охин 

Өөрийгөө эерэг энергитэй, урмын үг хэлдэг, бусдын сэтгэлийн галыг асаадаг хүмүүсээр хүрээлүүл. Өөртөө шинэ дадал зуршил суулгаж, амжилтаас тань хойш татдаг зүйлсээс татгалзаж сураарай. Энэ долоо хоног хайртай хүндээ хайраа илчлэхэд хамгийн тохиромжтой байх учиртай. 

Уур уцаар хүрсэн үедээ биеэ удирдаж, хэрүүл маргаан хийхгүй байхыг хичээ. Долоо хоногийн санхүүгийн төлөв байдал тогтворгүй байх тул санхүүгээ хяна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол түр азнаарай. 


Жинлүүр

Үргэлж сайхан зүйл бодож байх хэрэгтэй гэдгийг од эрхэс зөвлөж байна, жинлүүрүүдээ. Хийх ёстой ажлаа ялархалгүй, бусдад дарамт болохгүй хийж дуусгаарай. Таны хүсэж мөрөөддөг сайхан амьдрал, үр дүн зөвхөн шаргуу хөдөлмөрийн үр дүнд ирэх нь. Од эрхэс танд таатай олон сайхан үйл явдал тохиохыг зөгнөж байна. 

Ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэж, учраа олно. Долоо хоногийн сүүлээр стресст өртөж, нойргүйдэх асуудалтай тулгарч болзошгүй. Йог, бясалгал зэрэг өөрийгөө тайвшруулах аргад суралцаарай. 


Хилэнц

Хааяа сэтгэлээр унах, эрч хүчгүй болох, сул дорой болсон мэт санагдах нь хэвийн үзэгдэл гэдгийг од эрхэс сануулж байна. Ийм үедээ өөрийг тань чин сэтгэлээсээ сонсдог дотнын хүндээ сэтгэлээ уудалж ярилцаарай. Хэцүү зүйлийг дотроо удаан хадгалах нь сэтгэл санаа болоод бие махбодод ч тухгүй байдал үүсгэдгийг санаарай. 

Долоо хоногийн дундаас эерэг сарны нөлөөгөөр танд сайхан зүйлс тохиолдож эхлэх нь ээ. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. 


Нум

Танд дотно санагддаг, ойлгодог хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Дотоод энерги тань нөхөгдөж, өөртөө итгэх итгэл тань нэмэгдэхэд тустай. Энэ долоо хоногт ерөнхий эрүүл мэндийн сайн байна. Ажил, бизнесийн талбарт хэцүү шийдвэр гаргах хэрэгцээтэй тулгарах нь ээ. 

Ажлаа солих, карьерын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног тун тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр хүүхдийн хичээл сурлага, ажлын ачаалал зэрэг завгүй өдрүүд байх нь. 


Матар

Энэ долоо хоногт хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд цаг гаргаарай. Дэлхий ертөнцөд болж буй мэдээллийг цаг алдалгүй авч, ертөнцөө тэлэхэд тус болно. Төлөвлөсөн ажлууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, эмх цэгцгүй болж мэднэ. Долоо хоногийн дундуур сэтгэл санаа тогтворгүй болж, хийх ёстой дарамт мэтээр хүлээн авч болзошгүй. 

Хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Эс бөгөөс таны санхүүгийн байдалд нөлөөлж, алдагдал хүлээхэд хүргэж болзошгүй. 


Хумх

Та долоо хоногийн эхээр сөрөг сарны нөлөөн дор байх тул сэтгэл зовнил, нойргүйдэл, эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс өөртөө болон гэр бүлдээ анхаарах цаг гаргаарай. Жолоо барихдаа анхааралтай байж, хурд хэтрүүлэхээс зайлсхийгээрэй. 

Гэр бүлийн бизнесүүд амжилттай явна. Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байх ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Ах дүүсийн дундах эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ.Долоо хоногийн сүүлээс стресст өртөх магадлал өндөр байна.


Загас

Эерэг сарны ивээлээр загаснууд энэ долоо хоногийг сэтгэл тайван угтах нь ээ. Бизнесээ өргөжүүлэх олон боломж таны өмнө нээгдэнэ. Ажлын үр бүтээмж өндөр байх тул товлосон хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгана. 

Хичнээн ажил ихтэй байсан ч таныг инээлгэдэг, жаргалтай болгодог хайртай хүмүүстэйгээ цаг гаргаж, хамт байхаа мартуузай. Ажил горилогчдод ээлтэй долоо хоног байна.Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтууд ашгаа өгч эхлэх нь ээ.