УИХ гишүүн Х.Булгантуяагийн санаачлагаар СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд БЗД-ийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв болон асрамжийн төвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой юм. 

Ковид-19 цар тахлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор зохиожээ.

Сургалтын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Сэтгэцийн эрүүл мэнд" цогц сургалтын талаар сэтгэгдэлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Цар тахлын үед дэлхий нийтээр хүмүүс сэтгэл зүйн асуудалтай тулгарлаа. Тэр дундаа урт хугацаагаар хичээл сургууль завсардаж, хүүхдүүд үе тэнгийнхэн, багш нараасаа хол байх нь сэтгэл зүйд нь ихээхэн нөлөөлжээ. 

Асуудал тулгарсан хүүхдүүдэд туслах эхний хүмүүс нь тухайн сургууль, үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, халамжийн ажилтнууд юм. 

Эдгээр ажилтнууд маань хүүхдийг сэтгэцийн асуудалтай байгаа эсэх, ямар тусламж үйлчлгээг эхний шатанд таньж мэддэг байх нь чухал. 

Тиймээс тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс Азийн сан, СЭМҮТ-д санал тавьж, сургалтыг зохион байгууллаа." гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Сургалтын эхний хичээлийг  СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл орсон юм. 

 СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл
Түүний хичээл сэтгэцийн асуудалтай хүнийг хэрхэн таних вэ, ямар шинж тэмдэг илэрдэг вэ зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн талаар ерөнхий мэдээллүүдийг өгсөн чухал сургалт боллоо. 


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,  СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл нар СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хамт

Мөн сургалтын нээлтэд Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүрэлцэн ирж, нээлтийн үг хэллээ.

 Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг

Тэрбээр "Бидний өдөр тутамдаа гаргаж буй жижиг үйлдээс эхлээд томоохон шийдвэрүүд хүртэл хүний сэтгэл зүйн нөхцөлтэй холбоотой байдаг.

Иймд өөрийн стэгэл зүйн байдлаа танин мэдэх, бусдын асуудлыг олж хардаг байх нь чухал чадвар болоод байна. 

Хөгжил гэдгийг барилга байгууламж, хотжилт үйлдвэржилт гэж харах нь өрөөсгөл ойлголт болжээ. Жинхэнэ хөгжил хүний оюун санаа, сэтгэл зүйнд болдог юм" хэмээн онцоллоо.