Хүүхдүүдэд ном уншиж өгөх ажилтан хайж байна

Азийн Сан 0-5 насны хүүхдүүдэд ном уншиж өгөх соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хагас цагаар ажиллах уншигчдыг хайж байна.

Бага насны хүүхдэд ном уншиж өгөх чин хүсэл сонирхолтой, багийн гишүүн болж ажиллах хүсэлтэй хүн бүхэнд (багш, жүжигчин, дуучид болон бусад мэргэжил) нээлттэй болно.

Гүйцэтгэх үүрэг:

Хагас цагийн уншигчид бага насны хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч байдлаар Монгол хэлээр номуудыг уншиж өгөх ба үүгээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн давуу талыг ойлгуулах зорилготой. 

Тодорхой тооны гишүүдээс бүрдсэн уншигчдын баг нь нийтийн төв, сургууль, номын сан, иргэний танхим, асрамжийн газар, тусгай хэрэгцээт сургууль, эмнэлэг, хүүхэд хамгааллын байр зэрэг зорилтот газруудад хүүхдийн ном уншиж өгөх арга хэмжээг зохион байгуулна. 

Тус арга хэмжээнд хүүхдийн ном уншиж өгөх, уншсан номтой холбоотой асуулт асууж харилцан яриа өрнүүлэх болон зарим тохиолдолд тоглоом тоглуулах, дуу дуулах, зураг зурах зэрэг хүүхдүүдэд сонирхолтой байдлаар суралцах орчныг бүрдүүлэх юм.


Дараах шаардлагуудыг хангасан байх:

• 18 болон түүнээс дээш настай;
• Хүүхдэд ном уншиж өгөх арга хэмжээг чанартай (хариуцлагатай) хийх чадвартай;
• Олон нийтийн арга хэмжээнд илтгэл тавьж байсан туршлагатай байх, мөн өмнө нь хүүхдүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
• Долоо хоногийн аль ч үед ном уншиж өгөх арга хэмжээ зохион байгуулахад оролцох боломжтой байх;
• Бага насны хүүхдэд ном уншиж өгч байсан эсвэл багшилж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Хөгжим тоглох, дуу дуулах, зураг зурах зэрэг бусад чадвартай бол давуу тал болно.

Бүртгүүлэх:

Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх, тэдэнтэй ажиллах хүсэл сонирхолтой бол өөрийн товч намтрыг khaliun.ganzorig@asiafoundation.org хаяг руу энэ сарын 25-ны өдрийн дотор илгээнэ үү.

Холбоотой сэдвүүд

азийн сан ном хүүхэдхүмүүжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.