Хөгжил хөөртэй зуны амралт дуусахаас өмнө бяцхан үрстэйгээ үлгэрийн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Энэ амралтын өдрүүдэд буюу 8 сарын 12,13-нд Баянзүрх дүүрэг дэх Kaidu Mall-д Аварга том ортой үлгэрийн цаг өрнөх болно. Тус арга хэмжээ нь эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хамт үлгэрийн ертөнцөөр аялж, ярилцах боломжийг олгодог бөгөөд 3 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээнд “Let’s read” цахим номын санд байршиж буй номуудыг мэргэжлийн үлгэрч нар уншиж таны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг усалж өгөхөөс гадна эцэг эх хүүхдэд зориулсан сонирхолтой зөвлөгөө, мэдээллүүд, Creative Bamboo хүүхдийн жүжигчилсэн тоглолт толилуулна.


Өмнө нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон Шангри Ла Моллд зохион байгуулагдаж байсан “Аварга том ортой үлгэрийн цаг” нь зуу зуун хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад мартагдашгүй дурсамжийг бэлэглэсэн юм. “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан доор өрнөж буй “Үлгэрийн цаг” төсөл нь 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэн, хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь хамт ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой олон нийтийн нөлөөллийн аян билээ.

Лоринет сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны коммуникаци, идэвхжүүлэлт дээр “Whyze” агентлаг хамтран ажилладаг.

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.