Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө.

Мөн НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгөв. БОАЖЯ-ны үйл ажиллагааг З.Мэндсайхан сайд түр хариуцан ажиллана.