Ерөнхий сайд талбай дээр жагсаж байгаа залуустай уулзлаа. Жагсаалд оролцсон ард иргэдийн төлөөлөл, залуус бараа бүтээгдэхүүний үнэ, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, бүгд тэгш эрхтэй байх, ханшийн алдагдлыг барих, УИХ-ын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх зэрэг нийт 15 шаардлагыг хүргүүлсэн юм.

Харин Ерөнхий сайд дараах амлалтыг өгөөд байна. Үүнд:

Өгсөн шаардлагын дагуу богино хугацаанд арга хэмжээ авна иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтарч ажиллаж болно.

Ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагт /дөрөвдүгээр сарын 13-нд/ Засгийн газрын хурлаар оруулаад УИХ-д өргөн барина.

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.

Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан УИХ-д өргөн барьсан хууль батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.