Шатахууны төлбөрөө төлөлгүй их хэмжээгээр хуримтлуулсны улмаас битүүмжлэгдэхээр болсон тансаг зэрэглэлийн аялалын "Crystal cruise" хөлөг онгоц 700 зорчигчтойгоор зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Тус компанид шатахуун нийлүүлдэг газрын тосны компани хугацаа хэтэрсэн төлбөрийн 1.2 сая долларыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба АНУ-ын шүүх хөлөг онгоцыг хураан авч, худалдаад нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгох шийдвэр гаргасан аж.

Гэвч хөлгийн ахмад Флорида мужийн Майами хотод товлосон хугацаандаа очилгүй Карибын тэнгисийн Багамын арлууд руу хөлгөө чиглүүлжээ.

Тус компани нь Малайзын тэрбумтан Лим Кок Тайгийн үүсгэн байгуулсан аялал жуулчлалын Genting Hong Kong группын охин компани юм. 

Хонконгт төвтэй бөгөөд дэлхий даяар хэд хэдэн маршрутаар хөлөг онгоцны аялалыг зохион байгуулдаг байсан ч цар тахлаас үүдэн санхүүгийн хүндрэлтэй тулгарч түр хугацаанд дампуурлаа зарлаад байсан аж.

Эх сурвалж: Hankyung