“Bloomberg” агентлагаас "Apple” компани  шинэ бүтээгдэхүүнүүдээ гуравдугаар сарын 8-нд танилцуулна хэмээн мэдээлжээ. 

Тус компанийн зүгээс “5G” сүлжээ дэмждэг хямд үнэ бүхий “iPhone”, “iPad” болон шинэ зөөврийн компьютероо танилцуулахаар бэлдэж байгаа аж.  

Одоогоор "Apple" компанийн хамгийн хямд хэмээн онцлогдож буй 399 ам.долларын үнэтэй “iPhone SE” гар утсаа 2020 оны хавраас хойш борлуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа танилцуулагдах утас үүнээс ч хямд байх боломжтой гэнэ.

Түүнчлэн хурууны хээ мэдрэгч байх ба “5G” сүлжээ дэмждэг гэдгээрээ онцлогтой "iPhone SE Plus" гар утсыг танилцуулна.  

Шинэ “iPad”-ын хувьд “iPad Air”-ын шинэчлэгдсэн хувилбар байна. Өмнөх хувилбар нь 2020 оны 10 дугаар сард шинэчлэгдсэн бөгөөд 599 ам.доллароор худалдаалагдаж байгаа юм. Шинэ хувилбарын тухайд классик хар өнгө л худалдаалж магадгүй ажээ. 

Энэ хавар "Apple" компанийн танилцуулах хамгийн чухал шинэчлэл нь  “iOS” үйлдлийн системийн шинэ хувилбар буюу “iOS 15.4” танилцуулж магадгүй байна. 

Энэхүү шинэчлэлээр дэлгэцийн түгжээ нь амны хаалттай үед нүүр царай таних чадвартай болох нь. Түүнлэн шинэчлэгдсэн эможүүд танилцуулахаар төлөвлөж байна.

Эдгээр болон бусад олон шинэчлэлийг танилцуулахаар төлөвлөж байгаа ч олон улсын зах зээлд “Apple” компанийн хаврын танилцуулгад тийм ч өндөр хүлээлт тавихгүй байгаа юм.  

Учир нь тус компани хавар хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг бол өндөр үнэтэй, технологийн шинэлчлэлээ “ танилцуулдаг тул ач холбогдол багатай юм.