Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг дүүргийн Гэрбүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран зохион байгууллаа. Шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх зорилготой тус уулзалтад 15-39 насны 500 залуусыг хамруулсан бөгөөд цаашид нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулах юм байна.