МОСКВА/РИА Новости/. Оросуудын хувьд Америкийн найруулагч Питер Фарреллийн “Green Book” буюу “Ногоон ном” кино энэ оны шилдэг кино болжээ. Энэ тухай "КиноПоиск" цахим хуудас мэдээлжээ.

Шинжээчид энэ онд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кино, цуврал болон жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Ялагчийг сонгохдоо 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2019 оны 12 дугаар сарын 1-ний хооронд гарсан бүтээлд үзэгчдээс өгсөн үнэлгээг хамруулсан байна. 

Оны шилдэг киногоор “Ногоон ном” уран сайхны кино 8.3 гэсэн үнэлгээгээр тодорчээ. Түүнчлэн өндөр үнэлгээтэй байсан кинонуудын дунд найруулагч Тодд Филипсийн “Жокер”, найруулагч Энтони, Жо Руссо нарын “Avengers: Endgame” кинонууд багтсан байна. Харин дотоодын оны шилдэг киногоор найруулагч Андрей Волгины “Балканийн хязгаар” кино тодорсон байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг