Өвлөөс урьтаж гэр байшингаа дулаалан, халаалтаа байгаль, эрүүл мэндэд ээлтэй, санхүүд хэмнэлттэй байдлаар шийдэхээр төлөвлөн, сонирхож буй хэн бүхэнд хэрэгтэй арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрх чөлөөний талбайд боллоо.

ХасБанкнаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран зохион байгуулсан “Ногоон зээлийн өдөрлөгт”-т ХасБанктай гэрээтэй ажилладаг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагуур үйлдвэрлэгчид, гэр байшингийн дулаалга, бохирын шийдэл нийлүүлэгчид, амины орон сууцны барилгын компаниуд зэрэг нийт 22 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан хямдралтай үнээр борлуулсны дээр ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөс дулаалгын технологи, материалын талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.