Ногоон зээлийн хүү нэг орон тоонд шилжинэ

Peak.mn
08 сарын 24, 2025

Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг барилгын салбарт бүрэн уялдуулах шинэ үеийн технологи болох BIPV (Building-Integrated Photovoltaics) Манай улсад албан ёсоор нэвтэрч байна.

BIB Discovery ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн BIPV технологийг Монгол Улсад онцгой эрхтэйгээр нэвтрүүлж, Монголбанк, МУ-ын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкны салбарынхантай хамтран, ногоон зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, айл өрх бүрт бие даасан эрчим хүчний шийдлийг хүргэж үйлчлэх зорилго тавин ажиллаж байна. 

Энэ удаагийн арга хэмжээг Монголбанк, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Ногоон таксономийн шаардлага хангасан ногоон барилга, ногоон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд нь шаардлагатай технологийн шийдлээр хангах, ногоон бүтээгдэхүүн хөгжүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.

Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо нь салбарын эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Санхүү, банкны эмэгтэйчүүдийг нэгтгэн, банкны салбарынхантай хамтран ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээр, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг үндэсний зорилго, зорилтод хувь нэмэр болох үүднээс ногоон барилга, ногоон зээлийн хүртээмж нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ буурч, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өсөх замаар Монгол Улсын үндэсний ногоон хөгжлийн зорилго, зорилтод бодитой хувь нэмэр оруулах, хүлэмжийн хийн ялгарал багасаж, агаарын бохирдол буурахад хувь нэмэр оруулахаар ажилладаг.

BIPV гэж юу вэ?

BIPV нь энгийнээр тайлбарлахад нарны энерги,гэрэл гэгээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг барилгын материал юм. Цонх, дээвэр, фасад гэх мэт барилгын үндсэн материал нь өөрөө цахилгаан үүсгэх чадвартай болж, шууд утгаараа эрчим хүчний хэрэглээг хангахболомж бүрдүүлдэг шинэ үеийн технологи юм.

Ийнхүү үйлдвэрийн 25 жилийн баталгаа 150-200 жилийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чанарт суурилсан ногоон зээлийг иргэдэд хүүгийн дарамт багатайгаар нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо.

Энэ өдөр хамтын ажиллагааны санамж бичигт Монгол улсын хөгжлийн банк, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК, Худалдаа хөгжлийн банкууд гарын үсэг зурлаа. 

             BIB Discovery, Energy ХХК— at Mongol Bank- State Bank of Mongolia

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.