2019 онд хэвлэгдсэн баталгаажуулаагүй байгаа төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагт хаагдана. Иймд иргэд 2019 оны бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа дээрх хугацаанд багтан бүртгүүлэх шаардлагатай.

Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийг авсан иргэд энэ сарын 08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлана уу. 


Иргэн та  доорх зааврын дагуу мэдээллээ засварлах боломжтой.

1. Та https://ebarimt.mn цахим хуудас руу өөрийн бүртгэлээр нэвтэрч, хянах самбарт байрлах миний бүртгэл хэсгийн данс тохируулахаар орж хувийн мэдээллээ засварлан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана. 


2. Та гар утаснаасаа и-баримт аппликейшнд нэвтэрч үндсэн цэсийг сонгон миний бүртгэл хэсэгт байгаа хувийн мэдээллээ засан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.

НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгодог вэ?