МОСКВА. /TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов дараагийн тулаандаа бэлтгэж эхэлсэн тухай түүний эцэг Абдулманап Нурмагомедов мэдээлжээ.


Түүний хэлснээр, Нурмагомедовын хувьд Ирландын тулаанч Конор Макгрегор, Америкийн тулаанч Тони Фергюсон, мөн Дастин Порье гэсэн гурван тамирчныг өрсөлдөгчийн хувиар харж байгаа аж.


“Хабиб бэлтгэлээ хэдийн хийж эхэлсэн. АНУ-руу явах асуудлын хувьд энэ асуудал хараахан шийдэгдээгүй байна. Тэнд бэлтгэл хийхэд түүнд 45 хоног шаардлагатай” гэж Абдулманап Нурмагомедов хэлжээ.


Нурмагомедовын дараагийн тулаан есдүгээр сарын 7-нд Абу-Даби хотод болно гэж урьд нь мэдээлж байв. Оросын тамирчин холимог тулаанчийн замналыг туулахдаа 27 ялж, нэг ч ялагдал хүлээгээгүй юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг