Х.Оргил
09 сарын 16, 2018
Төмсөнд витамин C, B1, B3, ба B6, магни, кали, фосфор зэрэг эрдэс бодисоос гадна, хоол боловсруулах, бодисын солилцоог сайжруулах чадвартай антиоксидант бий. Гэхдээ та энэхүү хүнсний ногоог хоол хүнсээс гадна арьсыг цэвэр тунгалаг, гэрэлтсэн байлгахад хамгийн ач тустай гэдгийг мэдэх үү.

✔Арьсыг цайруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй зөгийн бал, төмсний шүүстэй маск бэлдэх жор:
Заавар: Эхлээд төмсний шүүсийг зөгийн балтай холиорой. Дараа нь нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Ингээд 10-15 минутын дараа угаана.Зөгийн бал арьсыг зөөлрүүлж, чийгшүүлдэг бол төмсний шүүсэнд агуулагддаг хүчил нь цайруулах болно.

✔Арьсны өнгө сэргээгч төмс нимбэгтэй маск бэлдэх жор:
Заавар: Төмс, нимбэгний шүүс болон зөгийн балыг холино. Мөн нүүр, хүзүүндээ жигд түрхэн 15 минутын дараа бүлээн усаар угаана. Нимбэг, төмс нь илүүдэл тосыг арилгаж, бөглөрсөн нүх сүвийг нээж, арьсыг зөөлрүүлэхэд тустай. Зөгийн бал нь арьсыг чийгшүүлнэ. Гэхдээ нимбэг хэт эмзэг арьсанд харшлах тул бага зэрэг усаар шингэлж болно.
✔ Арьсны үрэвслийг анагаах төмс болон улаан лоолины нухаштай маск нь бэлдэх жор:
Заавар: Бүх орц найрлагуудыг бэлдэж хутгана. Нүүрэндээ жигд түрхэхээс гадна, батгатай хэсгүүдэд илүү түрхэх хэрэгтэй. Уг жоронд багтсан улаан лооль нь антиоксидант агуулсан тул нян бактерийг устгаж, арьсыг хатаах үйлчилгээтэй тул нэмж нэг халбага зөгийн бал хийвэл хуурайшуулахгүй.
Эх сурвалж:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.