"Орос, Хятад хоёрын дунд орших, далайд гарцгүй Монгол Улсын Ерөнхий сайд улс орноо аварга хөршүүдээсээ тусгаарлахыг оролдож байна. Гэвч энэ нь тийм ч амаргүй” хэмээн Эрик Бэгшоу энэ сарын 12-ны өдөр “The Sydney Morning Herald”-д нийтэлсэн “Нүүдэлчдийн ‘ардчиллын баянбүрд’ дараагийн Өмнөд Солонгос болох эрхэм зорилготой” гарчигтай нийтлэлээ эхлүүлжээ. Түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

“Монголчууд авхаалж самбаатай. Тэд аливааг урьдчилан төлөвлөхдөө сайнгүй. Олон мянган жилийн түүхтэй нүүдэлчин ахуй нь далайд гарцгүй энэ орны ард түмнийг гамшиг тохиолдоход дасан зохицох чадвартай болгожээ. Гэвч монголчууд хүн ам, мөнгө, эрх мэдэл төвлөрсөн дэлхийн эдийн засгийн ужиг өөрчлөлтийг даван туулахын тулд бүхий л хүчээ дайчлан тэмцэж буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, өдгөө 43 настай Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өөрчлөлт хийхийг хичээж байна. Тэрбээр 1990 онд ЗХУ задарч, Монгол Улс ардчилсан улс болсноос хойшхи хамгийн өргөн хүрээтэй улс төрийн шинэчлэлийг эхлүүлсэн. 

Монгол Улсын Засгийн газар сонгуулийн мажоритар тогтолцоогоо шинэчилж байгаа нь дараагийн сонгуулиар Оюун-Эрдэнийн Монгол ардын нам эрх мэдлээ алдахад хүргэж болзошгүй юм.

Мөн тэрбээр тус улсын хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдэд “цохилт өгөх” авлигын эсрэг тэмцлийг эхлүүлж, аварга хөршүүд болох Орос, Хятадаас өөрийгөө тусгаарлахыг чармайж байна. Оюун-Эрдэнэ Улаанбаатарт, Төрийн ордон дахь ажлын өрөөндөө ярилцлага өгөхдөө “Монголд нуугаад байх зүйл байхгүй. 

“Бид шинэчлэл хийх ёстой" гэсэн юм. 

Харвардын их сургуулийн төгсөгч тэрбээр бөх хүний бие галбиртай. Л.Оюун-Эрдэнэ Монголоос ЗХУ-д боловсрол эзэмшээгүй анхны удирдагч бөгөөд хүн амынх нь 70 хувийг 35-аас доош насныхан эзэлдэг улсыг тэргүүлж байна. 

Түүний ажлын байрны гадна, Улаанбаатарын төв талбайд Ням гаригт хүүхэд багачууд цахилгаан одой морь унан, хөгжилдөж байлаа. Гэвч сүүлийн 20 жилд засгийн газар нь 14 удаа солигдсон (дунджаар есөн сар үргэлжилсэн), уул уурхайн салбараас хэт хамааралтай байсны улмаас Монголын залуучууд үнэхээр хоцрогджээ. 

COVID-19 нүүрлэж, Хятад хилээ хааж, Орос Украинд дайн эхлүүлсэн. 

Л.Оюун-Эрдэнэ хөдлөх цаг болсон гэж үзжээ. Тэрбээр “Тулгарсан асуудлуудаас давуу тал олж харах хэрэгтэй болсон. Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл бол бие даасан эдийн засагтай болох явдал юм” гэв.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хэдийгээр баялаг ихтэй ч залуу ардчилал эрсдэлтэйг ойлгуулах ёстой. Монголд олон арван жил ноёрхсон хоёр намын засаглалын тогтолцоо үгүй болжээ.

2024 онд парламентын пропорциональ хувилбараар сонгогдсон эрэгтэй, эмэгтэй хүн бүр нэг суудалтай байна. Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг удирдах эрх мэдэлтэй байх ба ерөнхийлөгч нь хуучин Зөвлөлт маягийн хэвтээ загвараас илүүтэй хяналт, тэнцвэрийг хадгалах үүрэг гүйцэтгэх нь.

Монгол Улсын Их хурлын дарга, Монголын улс төрийн ахмад зүтгэлтэн Гомбожавын Занданшатар “Бид зөвхөн таатай орчин бүрдүүлэх тухай яриагүй. Бид үүнийг хийж байна. Бид хууль тогтоомжоо ч шинэчилж байна” гэж хэлэв. 

Занданшатар Монгол Улс дарангуйллаас ангижрахын төлөө тэмцэж буй бусад жижиг үндэстнүүдэд үлгэр жишээ болж чадна гэж үзэж байна.

Хоёр хөрш нь Монголын удирдагчдад тийм ч таатай ханддаггүй. Тус улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат хэвээр байгаа бол экспортынх нь 90 хувь нэг төмөр замаар Хятад руу гардаг.

Нөхцөл байдал ээдрээтэй байгааг ухамсарласан Л.Оюун-Эрдэнэ эдийн засгаа хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, дижитал эдийн засаг болгон төрөлжүүлж, Австрали зэрэг “гуравдагч хөрш”-тэй гэрээ байгуулж байна.

Англи хэл одоо тус улсын хоёр дахь албан ёсны хэл болжээ.

Монголыг интернэтээр хангадаг шилэн кабель Орос, Хятад хоёрыг дайран өнгөрдөг. Иймд дэлхийн хүн амын нягтаршил багатай улсуудын нэг болох тус улсын засгийн газар хиймэл дагуулын интернэтээр хангах зорилгоор Илон Маскийн “Starlink” компанитай ярилцаж байна.

Занданшатар “Дайн, COVID зэрэг аливаа сорилт хэзээ нэгэн цагт дуусна. Бид Австрали руу хөлөг онгоц, тэмээтэйгээ нүүж чадахгүй. Орос, Хятад хэзээ ч хөдлөхгүй. Бид хөршүүд. Хөршүүд бие биенээ сонгодоггүй" гэв. 

Тэрбээр Оросын засгийн газрыг албан ёсоор шүүмжлэх дургүй байв. Гэвч өнөөг хүртэл Украины дайны талаар олон нийтэд тайлбар хийхдээ Кремль болон Оросын ард түмний хоорондын ялгааг тодорхой харуулсан.

Тэр "Бид үргэлж энх тайвны төлөө, дайны эсрэг зогсдог. Хамгийн гол нь бид ОХУ-ын жирийн иргэд, ард түмнийг үзэн ядах хэрэггүй" гэсэн юм. 

Тэрбээр Бээжингийн өвлийн олимпод оролцсон Оросын од, уран гулгалтын тамирчин Камила Валиеваг онцлов. Өдгөө 17 настай тэрбээр нэгдүгээр сард Монголд тоглолтоо хийжээ. Тэр “Бид Валиеваг засгийн газрынх нь үйл ажиллагааны төлөө үзэн ядах хэрэггүй. Нөхцөл байдалд ард иргэд, бизнесменүүдийг буруутгах аргагүй шүү дээ” гэж хэлсэн юм.

Монголын эдийн засаг Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд өртжээ. "Европоос Улаанбаатар руу нисэхийн тулд Сөүлээр дамжиж байна. Энэ бол томоохон асуудал" гэж тэр хэлэв.

Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ "Олон улсын хамтын нийгэмлэг жижиг орнуудад тулгарч буй дарамт шахалтыг арилгахын тулд илүү ихийг хийхийг хүсч байна. НҮБ энэ асуудлыг шийдвэрлэхэд үүрэг оролцоогоо нэмэгдүүлнэ гэж би итгэж байна" гэж тэр хэллээ.

Мөн тэрбээр "Хүүхэд байхдаа киноноос олж хардаг байсан нөхцөл байдал хажуугийн хаалганд маань бодитоор болж байна" гэв.

Гэсэн хэдий ч Оюун-Эрдэнийн шинэчлэл эдийн засгийн гуравны хоёр хувь нь засгийн газрын дэмжлэгтэй хэвээр байгаа нөхцөлд хүндрэлийг арилгахад хангалтгүй гэж үзэх хүмүүс байна.

Сөрөг хүчний лидер Лувсанням Гантөмөр Ням гарагт болсон "Монголын эдийн засгийн форум"-ын үеэр “Бид анх удаа илүү тогтвортой тогтолцоо бий болголоо. Гэхдээ бид Засгийн газраа цомхотгох хэрэгтэй. Уул уурхайн 1 ам.доллараас 1 центийг нь авдаг, үлдсэн нь улсын зардал. Хувийн хэвшлийнхэн төрийн өмнө бөхийхгүй, зоригтой, шийдэмгий байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Уул уурхайн ажилтан Баяртнарын Баяраа өөрчлөлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй гэж хэлэв. Нэгэн цагт дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг захирч байсан Монголын удирдагч Чингис хааныхаа аварга хөшөөний өмнө, “Прада” нарны шилээ зүүж, уламжлалт монгол дээлээ өмссөн тэрбээр “Магадгүй 15, 30 жил” гэж хэлсэн юм.

"Энэ бол урт аялал юм."

Баяртнар "Бидэнд байхгүй цорын ганц зүйл бол алмаз" гэж тэр хэлэв.

Улаанбаатарын төв талбайд оюутан Мягмарын Тэмүлэн хэлэхдээ, боловсролын салбарт хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь гэртээ байгаа залуучуудын ирээдүйг "баллаж" байна.

Хотын элитүүд, нүүдэлчдийн эдийн засгийн ялгаатай байдлаас үүдэн 18 настай залуу боловсрол эзэмших боломж хомс байсан тул гадаад руу явахаас өөр аргагүй болжээ.

"Манай улс маш үзэсгэлэнтэй боловч маш олон асуудалтай" гэж тэр хэлэв.

“Улаанбаатарт нэг Монгол, хөдөө нэг Монгол байгаа нь өрөвдмөөр юм".

"Asia House"-ын шинжээч Мао Жоучен илүү өөдрөг үзэлтэй байна. Тэрбээр "Монголын эдийн засгийн форум"-д оролцох үеэрээ “Ирэх онд Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтийг гүйцэх төлөвтэй байна" гэв. 

Оксфордын их сургуулийн дэлхийн эдийн засгийн засаглалын профессор Нгейр Вүүдс хэлэхдээ, дэлхийн хурдацтай хөгжиж буй, жижиг эдийн засаг бүхий орнууд асар том сорилттой тулгарч байна. Монгол улс хурдтай, овсгоотой байх ёстой" гэж хэллээ.

Австралийн "Рио Тинто" компани үл ойлголцол намсаны дараа давуу байдлаа ашиглахыг эрмэлзэж байна.

Уул уурхайн энэхүү аварга компани өнгөрсөн онд "Оюу Толгой"-н зэсийн уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд Монголын Засгийн газрын 3.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гуравдугаар сард дэлхийн хамгийн том зэсийн нөөцийн нэгийг ухаж эхэлсэн.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон “Дэлхийн нэлээн алслагдсан хэсэгт, Манхэттэнтэй тэнцэх хэмжээний хүдрийн биетийн талаар бодоод үз дээ. Бид энэ хөрөнгийг өөр газар зарцуулж болох байсан, гэхдээ бид энд зарцуулахаар шийдсэн" гэж хэлэв. 

Бартон Солонгосын дайн дууссаны дараа гангийн аварга том POSCO компани Өмнөд Солонгост тээрэм барьж байсан талар дурдсан юм. Тэрбээр “1970 онд Өмнөд Солонгост ямар ч эрчим хүч байгаагүй. Тэд төмрийн хүдэргүй, коксжих нүүрсгүй, үйлдвэргүй байсан. Тэдний нэг хүнд ногдох ДНБ 100 ам.доллар байсан.

Дэлхийн банк зэрэг ихэнх байгууллага хэдийгээр миний санааг тухайн үед дэмжээгүй ч Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ одоо 52 мянган ам.доллар байна. Монголд ч ийм боломж бийг би харж байна. Энэ бол миний амбиц" гэж тэр хэлэв. 

"Хүмүүс алсын хараатай байдаг."