Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаан ямар зан чанартай хүн амжилтад хүрдэг болохыг судалжээ.

Судалгаагаар нягт нямбай, өөрийгөө хянаж, дайчлах чадвартай хүн бусдаасаа түрүүлж амжилтад хүрэх магадлалтай гэдэг нь тогтоогдсон байна. 

Стэнфордын их сургуулийн судлаачид хүүхдүүдийг хов хоосон өрөөнд суулгаад өмнө нь орео жигнэмэг тавьж туршсан аж. Дүрэм ёсоор 15 минут тэсэж чадвал хүүхэд дахин нэг жигнэмэгээр шагнуулах ёстой юм.

Даалгаврыг хүүхдүүдийн цөөнгүй хувь нь даван туулжээ.

Судлаачид тэдгээр хүүхдүүдийг их сургуулиа төгсөж ажилд ортол нь дагаж судласан байна. Дүнгээс үзэхэд жигнэмэг идэхгүй тэсэж чадсан хүүхдүүд бүгд амжилттай суралцаж өндөр цалинтай ажилд орсон байна.

Харин эсрэгээрээ тэвчээргүй найдваргүй хүмүүс үргэлж бүтэлгүйтэж зорилгоосоо буцдаг гэдгийг нотолжээ.