Төрийн ордны нэг давхарт УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан нас барсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр уг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд мэдээлэл хийхийн тулд талийгаачийн ар гэрээс, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авсан гэлээ. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Миний өрөө уг хэрэг явдал болсон газрын наад талд байдаг. Тухайн үед 6 цагт чуулган тараад гарч явахдаа Г.Батхүү агсныг газар уначихсан, толгой орчимдоо, хамар амандаа цус болчихсон байсныг харсан.  Би өөрөө хуульч хүн, тэр дундаа 20 гаруй жил эрүүгийн хэргийн хавтаст хэрэг материалтай танилцаж байсан учраас авах ёстой арга хэмжээг авсан. Төрийн ордон хуультай, хуулиараа төрийн тусгай хамгаалалтын буюу Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тийм учраас эхлээд ТЕГ-т хандсан, дараа нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. Тийм учраас эмнэлгийн байгууллага 103-ыг дуудсан, ирээд нас барсан гэж хэлсэн учраас нөхцөл байдлыг баримтжуулах үүднээс фото зургийг нь аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Ийм л зүйл болсон. Дахиад хэлэхэд дуу чимээ сонсогдоогүй. Унасны дараа би харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах учраас анх харсан цагийг хэлэх боломжгүй. Илэн далангуй хэлэхэд би газар унасан хүнийг хараад Г.Батхүү агсан байна гэж шууд таниагүй. Тэгэж бодоогүй, бодох ч сөхөө гараагүй. Тухайн үед Засгийн газрын хуралдаан болсон учраас ямар нэгэн юм болсон юм болов уу гэж бодсон. Гадны нөлөөтэй эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Хуулийн дагуу байцаалт өгсөн " гэлээ.

Бичлэг: