Монголын Үндэсний Олимпийн Хорооноос өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах зорилгоор сар бүр шилдэг тамирчин шалгаруулж байгаа билээ. 

ЕСДҮГЭЭР САРЫН МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН

ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД

1. М.Анхцэцэг – хүндийг өргөлт, алтан медаль, Ашгабат 2017
2. Д.Батсүрэн – шатар, алтан медаль, өсвөрийн ДАШТ
3. Ц.Батцэцэг – жүжицү, алтан медаль, Ашгабат 2017
4. Д.Бямбадорж – мэргэжлийн сүмо, түрүү, Нацү башё
5. А.Мөнхцэцэг – бүст барилдаан, туркмен үндэсний бөх, 3 алтан медаль, 1
мөнгөн медаль, Ашгабат 2017
6. П.Орхон – чөлөөт бөх, алтан медаль, армийн ДАШТ
7. Г.Отгонжаргал – чөлөөт бөх, алтан медаль, армийн ДАШТ
8. Эрчим клуб – хөлбөмбөг, Үндэсний лигийн аварга
9. 3x3 шигшээ баг – сагсан бөмбөг, Оюутны дэлхийн аварга

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДРУУЛАХ ЖУРАМ

Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах
зарчмыг баримтална.
1. Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн
холбоотой хамтран/
2. Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/
Энэ сарын шалгаруулалт 10-р сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг
тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулах болно.