Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 16, 2024
Үс арчилгааны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Испанийн “Тахе” брэндийн захирал Жосе Фернанде Белмонте болон олон улсын сургагч багш нар Монголд хүрэлцэн ирээд байна.
Тус брэндийн манай улс дахь албан ёсны төлөөлөгч “Тахе Монголиа" ХХК юм.
Тэд Испаний 70 гаруй жилийн түүхтэй Tahe Professionals компанийн мэргэжлийн салоны үс арчилгааны бүтээгдэхүүний албан ёсны дистрибютерээр 2016 оноос хойш ажиллаж Монголын үсчин гоо сайхны салбарт тодорхой хувь нэмрээ оруулж буй.
Энэ удаа үсчин, гоо засалчдын баярыг тохиолдуулан “Тахе Монголиа”-аас эвэнтийг маргааш зохион байгуулах юм.
Эвэнтийн үеэр Францын алдарт стилист Адамсзевски Пиеэрр, Испанийн стилист Жоланда Жийл Калву нар олон жилийн туршлагаасаа хуваалцаж, сүүлийн үеийн үс засах шинэ техникүүдийг заах юм.
Үүнээс гадна хэрхэн өөрийн салоноо нээж, амжилттай үйл ажиллагаагаа явуулах талаар сургалт, лекц орно. Энэ үеэр гэмтэлтэй үсэнд өнгө гаргах туршилт хийж үзүүлэх аж.
"Тахе Монголиа" ХХК-ний үүсгэн байгуулагч М.Оюунжаргал, “Бид үргэлж суралцахгүй бол цаг үеэсээ хоцорно. 15 жилийн өмнө тренд болж байсан үс будалтыг одоо ч хийсээр байгаа бол хоцрогдсон гэсэн үг. Гэтэл маш олон үс, гоо заслын техникүүд гарч ирж байна шүү дээ. Иймээс л үсчид бид тасралтгүй суралцаж байх хэрэгтэй. Тиймээс энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан үс засалтын шинэ техник, хуримын болон гоёлын үс засалт, тайралт, өнгө гаргах шинэ арга зүйд суралцах боломжийг танд олгохыг зорьсон юм” хэмээлээ.
Цаашид үсчин, гоо засалч болохоор зорьж буй, өөртөө хөрөнгө оруулах хүсэлтэй бүх хүнд сургалт нээлттэй аж. Иймд нүд сэтгэлээ баясгаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулан нэг өдрийг өөртөө зориулаарай.
Сургалт орох багш нарын тухай:
Адамсзевски Пиеэрр
Адамсзевски Пиеэрр энэ салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай. Франц Улсад өөрийн гэсэн дөрвөн салонтой. Парисын загварын долоо хоногт оролцогч моделиудын үс засдаг. Түүний хувьд 7 жилийн өмнөөс Испани, Польш, Мексик зэрэг орнуудад олон улсад сургалт зохион байгуулж эхэлсэн. Өөрийн гэсэн өвөрмөц арга барил, туршлагатай стилист юм.
Жоланда Жийл Калву
Жоланда Жийл Калву нь стилистээр 20 жил ажиллаж байна. Түүний хувьд зураг авалт, нүүр будалтын чиглэлээрх сургалтуудад голчлон анхаарч ажилладаг. Мөн Испанийн мэргэжилтнүүдийн Үндэсний олон тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн юм.
ТАХ: 300.000 төгрөг \ 5031773853\
Хугацаа: 9-р сарын 17 ны өдөр 09:00-23:00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй мэдээллийг 9107-4040 утсанд холбогдож авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.