Х.Оргил
09 сарын 12, 2018
Налайх дүүрэг дэх Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дуусаж, комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тус тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.
Уг байгууламж ашиглалтад орж байгаа нь Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.