“Орос улс Африкийн орнуудтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, харилцаа холбоо, геологи-уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад уригдан оролцож орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уг эвслийн гишүүн орнуудын удирдагчдын баасан гарагт хийсэн уулзалт дээр мэдэгдсэн байна.

 
Ийм хамтын ажиллагааны олон жишээг ОХУ-ын төрийн тэргүүн дурдаад, Анголын ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр улсын компаниуд алмазын “Катока” орд газрыг хамтран ашиглаж байгаа талаар хэлэлцсэнээ онцолжээ. Тэрбээр мөн Бурундид гэрлийн техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр ашиглалтад орсон хийгээд Сенегалд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг