Г.Сайнзаяа
06 сарын 27, 2019
АНУ-ын Калифорнийн коллежид сурдаг 21 настай оюутан бүсгүй энэ Лхагва гарагт Бахамын далайд сэлж байгаад гурван акулд бариулсан золгүй мэдээг Daily Mail дамжуулав. Жордан Линдси нь Хойд Атлантын далай дахь Рөүз арал руу эцэг, эхийн хамтаар аялжээ. Тэд аяллын усан онгоцоор явж байсан ба өдөр 14.00 цагийн орчимд махчин загаснууд гарч ирсэн гэнэ.
Бүсгүйн нэг гар тасарч, өгзөг, зүүн гар, хоёр хөлдөө хазуулсан. Цагдаа нар шархыг нь шинжилж гурван акул байсныг нь тогтоосон ажээ. Жорданы ээж, аав махчин загаснуудыг хараад хэр чадлаараа орилж анхааруулахыг хичээсэн ч тусыг эс олсон гэнэ.
Бүсгүйг далайн эрэг рүү яаралтай аваачсан ч удалгүй таалал төгсжээ. Түүний аав МайклЛиндси “Түүнийг минь Жордан Линдси гэдэг байсан юм. Бид түүнийгээ маш их үгүйлж байна. Тэр минь тун халамжтай, амьтанд хайртай охин байлаа” хэмээн NBC-д гашуудан ярьжээ.
2020 онд Лоёола Мэримунтын их сургуулийг эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд чиглэсэн харилцаа холбоо мэргэжлээр төгсөж, амьдралын гараагаа эхлүүлэх байсан залуу бүсгүйн оршуулгын зардалд хүмүүс хандив өргөж эхэлсэн аж.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.