Б.Баясгалан
03 сарын 21, 2019
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.
Сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчийн хувь хүний орлогын албан татварыг хэзээ, хэрхэн олгох талаар тодрууллаа.
-Оюутны сургалтын төлбөрийн материалыг хянаж дууссан уу. Буцаан олголтыг хэзээнээс олгох вэ?
-Татвар төлөгчдийн материалыг хүлээн авах хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 15-нд дуусдаг. Энэ жил хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж тайлан болон хөнгөлөлт эдлэх материалуудыгхүлээн авсан. Энэ хугацаанаас хойш Татварын алба татвар төлөгч иргэдийн тайланг бусад суутгагчдын тайлантай тулган шалгаж цахимаар боловсруулдаг. Одоогоор татвар төлөгчдийн материалыг хянаж, шалгуур хангаагүй буюу орлогоо дутуу тусгасан, тайлангаа буруу ирүүлсэн татвар төлөгчдөд залруулах шаардлагатайг утсаар мэдэгдэн ажиллаж байна.Энэ сарын 27 гэхэд хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн иргэдийн материалыг эцэслэн хянаж, Төрийн сан руу илгээхээр төлөвлөсөн. Төрийн сан буцаан олгох албан татварын жагсаалтыг хянаж үзээд олгоно.
-Сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг эцэг, эх нь авах эрхтэй. Оюутнууд энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой юу. Түүнчлэн энэхүү 10 хувийн буцаан олголтоор сургалтын төлбөрөө хөнгөлүүлж болох уу?
-Хуульд зааснаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эх нь 10 хувийн буцаан олголтыг авах эрхтэй. Эсвэл тухайн оюутан нь суралцахын зэрэгцээ ажил, хөдөлмөр эрхэлсэн бол энэ хөнгөлөлтийг эдэлж болно. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлан өгсөн татвар төлөгчид илүү төлсөн татвараа бэлнээр нь буцааж авдаг. Тиймээс сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх боломжгүй.
-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүх оюутан хамрагдах уу. Буцаан олголт авах материалаа бүрдүүлээгүй хэчнээн оюутан байгаа вэ ?
-Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтын материалаа бүрдүүлээгүй, хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчдийн тоог гаргах боломжгүй, тодорхойлох аргагүй. Ер нь ийм төрлийн хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчид байдаг. Эцэг, эх нь тэтгэвэр тогтоолгосон, татвар төлөхгүй учраас буцаан авах татвар үүсэхгүй нөхцөл үүсдэг. Мөн ах, эгч, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй. Учир нь хуульд өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдийн гэсэн заалт байгаа учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамаарахгүй. Энэ мэтээрсургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй тохиолдлууд бий.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.191.40] ・ 2024.01.04 Хариулах
Бүрдүүлэх материал юу бүрдүүлэх вэ
Зочин [66.181.161.108] ・ 2022.01.21 Хариулах
Butsaan olgolt hediigeer ordog we
Зочин [202.55.188.94] ・ 2021.01.25 Хариулах
sain bnu butsaan olgoltoo yaaj bvrtgvvldiin bol haashaa yu gj orh we?
Зочин [66.181.161.73] ・ 2021.01.11 Хариулах
ямар ямар материал бүрдүүлэх вэ
Зочин [66.181.161.3] ・ 2020.01.27 Хариулах
Сайн байна уу? Би 28тай оройтож сурж байгаа хувиараа төлбөрөө төлдөг. Нийгмийн даатгал төлдөггүй. Бөлбөрийн 10% буцаан авах боломжтой болвуу?
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Нийгэм
Орон сууц, сургалтын төлбөр төлсөн иргэдийн тайланг энэ сарын 27-нд Төрийн сан руу илгээнэ
Б.Баясгалан ・ 03 сарын 19, 2019
Нийгэм
Танд хэрэгтэй: Сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материалууд
Б.Баясгалан ・ 01 сарын 20, 2020
Нийгэм
Танд хэрэгтэй: Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт авах эсэхээ шалгах заавар
Б.Баясгалан ・ 04 сарын 12, 2019
Улс төр
Д.Эрдэнэбат: Оюутнуудыг орон нутаг руу нь зохион байгуулалттайгаар яаралтай буцаах шаардлагатай
Б.Баясгалан ・ 01 сарын 27, 2020
Нийгэм
Ухань дахь оюутнуудаа авчрах хүсэлтийг Хятадын Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ
Б.Баясгалан ・ 01 сарын 28, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.