Х.Оргил
04 сарын 04, 2019
Азийн хөгжлийн эдийн засгийн ээлжит төлөв байдлынг тайланг танилцууллаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.7% хувиар өсөх ч 2020 онд дахин буурч 6.3%-д хүрнэ гэсэн таамгийг Азийн хөгжлийн төлөв тайланд тусгагдсан талаар АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн онцолж байна.
Мөн уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эергээр нөлөөлнө. Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь өрхийн хэрэглээг тэлэхээр байна гэж үзжээ.
Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байгааг ч бас дурьдав. Сүүлийн үед яригдах болсон Оюутолгой компанийн асуудал дээр Оюутолгойн гүний уурхай 2021 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл татварын маш том эх үүсвэр болно. Харин далд уурхайн бүтээн байгуулалт зогсвол ирээдүйд орж ирэх татварын орлого үгүй эдийн засагт хүчтэй цохилт болох магадлалтайг онцлон хэллээ.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.