Панда баавгайн тоо толгой олширч 1800 болсон учир нэн ховордсон амьтны жагсаалтаас гаргаж буйгаа БНХАУ-ын Байгаль орчин, Экологийн Яамнаас мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Засгийн Газраас хулсан ойг сэргээхэд чиглэсэн үр дүнтэй ажлууд хийсэн нь панда баавгайн амьдрах орчин нөхцөл сайжрах гол үзүүлэлт болжээ. 


Мөн Сычуань мужид “Панда Баавгайн Үндэсний Хүрээлэн”-г байгуулсан байна. 

Хятадын төрийн бэлгэдэл амьтан хэмээн тооцоогддог энэхүү амьтны ихэнх нь Хятадад амьдардаг бол АНУ,  Япон зэрэг улсууд пандаг амьтны хүрээлэндээ тэжээдэг ажээ. 

Сонирхуулахад дэлхийн улс орнууд пандаг амжилт бэлгэддэг хэмээн бэлгэшээдэг юм.