ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. 

Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой.

Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.  

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлнэ үү.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

  • Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

·Тэргүүн байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)

·Дэд байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)

·Гутгаар байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авна уу. 

Холбогдох мэргэжилтэн:  70105652