УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ өргөн барьсан.

Үүний дараа Д.Хаянхярваа гишүүн өөрийн цахим хуудаснаа "Би Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ, Монгол Ардын намын дарга толгойлж байгаа энэ Засгийн газрыг огцруулахаар манай намын нэр бүхий 27 гишүүн албан бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж Монголын ард түмнээс уучлал гуйж байна..." хэмээн мэдэгдсэн юм. Иргэн та У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг дэмжиж байна уу?