Рио Тинто компани Австрали дахь төмрийн хүдрийн Брокман 4 уурхайгаа өргөжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдийн ариун дагшин газар болсон 46 мянган жилийн настай нэгэн агуйг дэлбэлж орхисон байна.

Баруун Австралид орших Жуукан агуй нь нутгийн уугуул абориген хүмүүст соёлын гүнзгий утга агуулгатай мөн археологийн үнэт зүйл байсан байна.

Тус компаниийн хамгийн гол үнэт зүйл болох "нутгийн уугуул иргэдийг хүндлэх, тэдний өвийг хамгаалах, хариуцлагатай менежмент"-ийг ноцтойгоор зөрчсөн тул удирдах шатны гурван захирал болох Жан Себастиан Жак, Крис Салисбюри, Саймон Нивен нарын цалингийн нэмэгдлийг (нийт 5 сая ам.доллар) хассан байна. Хөрөнгө оруулагч нараас бүрэн хариуцлага тооцож, захирлуудыг ажлаас халаагүйд хүчтэй шүүмжилж, буруутгасан байна.

Уг агуйг хамгаалж сүүлийн долоон жил орон нутгийн иргэд тэмцсэн юм. "Болсон зүйлийг бид дахин давтахгүйн тулд маш чухал шинэ арга хэмжэээ, засаглалыг авч хэрэгжүүлнэ" гэж тус компанийн захирал Саймон Томпсон Даваа гаригт мэдэгдсэн байна.