Баруун Австралид орших нутгийн уугуул абориген хүмүүсийн үнэт дурсгал болсон агуйг дэлбэлсэн учир Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жакыг огцруулсан байна.

46 мянган жилийн настай уг агуйд археологийн хувьд Австрали дах уугуул абориген хүмүүсийн түүхийг судлахад үнэтэй газар байсан байна. 28 мянган жилийн настай имжний ясаар хийсэн хутга, 4000 жилийн настай бүс болгож зүүж байсан хүний гэзэг зэрэг олдвор эндээс олдож байсан юм.

Уг агуйн доор олон сая долларын үнэ бүхий өндөр зэрэглэлийн төмрийн хүдрийг авахын тулд өнгөрсөн 5 дугаар сард Рио Тинто компани дэлбэлсэн юм.

Жан Себастьяан Жактай хамт Крис Салисбьюри болон Саймон Нивен нарыг огцруулсан байна.Өнгөрсөн Баасан гаригт Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн дарга Саймон Томпсон мэдэгдэхдээ соёлын чухал дурсгалт газрыг дахиж нураахгүй гэсэн байна.