Б.Баясгалан
08 сарын 19, 2018
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах ороны Хөх хот, Баяннуур, Бугат, Ордос хотуудад ажлын айлчлал хийлээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн өнгөрсөн пүрэв гарагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг хүлээн авч уулзаж, уул уурхай, эрдэс баялгийн салбарын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын боломжийн талаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр Ли Жихөн энэхүү айлчлал нь хоёр талын салбарын харилцаанд чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, цаашдын харилцааны хүрээг өргөтгөж шинэ түвшинд ахиулахад хоёр тал хамтран ажиллахыг хүссэн юм.
д.сумъяабазар уул уурхай хүнд үйлдвэрийн сайд өвөр монголын өөртөө засах орон
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.