Cентеррагоулд компани Монгол дахь бизнесээ 35 сая доллараар зарлаа

Cентеррагоулд компани өчигдөр Монгол дахь бизнесээ худалдсан талаараа албан ёсоор мэдэгджээ.

Тус компани Бороо гоулд уурхай, Гацууртын алтны уурхайн төслөө OZD ASIA компанид 35 сая ам.доллараар худалдсан байна.

OZD ASIA компани Сингапурын уул уурхай, металийн ордуудыг худалдан авч санхүүжүүлэхэд анхаарлаа хандуулдаг компани юм.

Cентеррагоулд компанийн гүйцэтгэх захирал Скот Пери хэлэхдээ "Бид Монголын бизнесийн орхиж байгаа нь Канад, Турк дэх төслүүддээ анхаарал хандуулах болсонтой холбоотой" гэв. “Centerra Gold” ХХК нь Хойд Америк, Ази болон дэлхийн бусад зах зээлд алтны үл хөдлөх хөрөнгө олборлож, хөгжүүлэх, хайж олох, олж авахад голлон анхаардаг Канадад төвтэй алт олборлогч компани.  Манай улсад 1997 онд үүсгэн  байгуулагдсан түүхтэй юм.


Эх сурвалж: https://globenewswire.com/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.